
Сонгууль дөххөөр л сонсогддог хэрэг болох төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны аллагын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж ял сонсож байсан бүсгүйн ах Т.Хүрэлбат мэдээллийн анхдагч , бодит эх сурвалж Neguun.mn-ий “Сэдвийн баатар” нэвтрүүлэгт оролцлоо.

Тэрээр 20 гаруй жилийн түүхтэй тус аллагын хэргийн захиалагчаар сэжиглэж явдаг эрхэмийнхээ талаар болон , тус аллагын хэрэг “Нотлогдсон , батлагдсан” гэж хуулийхан хэлсээр ирсэний нотолгоо , баталгааг ард түмэнд ил тод харуулахыг хүсч байв.

Энэ хэрэг монголын ард түмэнд сэдэв байсаар хорь гаруй жил болсон.Харин энэ хэрэгт сэжиглэгдсэн бүсгүйн төрсөн ах Т.Хүрэлбат түүний амьдрал тэмцэл , алуурчин гэж дүүгээ дуудуулсаар ирсэн он жилүүд , ар гэрийн байр суурь ... Т.Хүрэлбат тэрээр өөрөө сэдвийн баатар юм.

